Гадаад паспорт шинээр авах

- Паспортоо алдаж үрэгдүүлсэн, эсхүл гэмтээсэн;
- Паспортын хуудас дууссан;
- Паспортын хүчинтэй хугацаа дуусахаас 6 сарын өмнө;
- 2002 оны 11 сараас өмнө олгогдсон буюу хуучин гадаад паспорттой тохиолдолд;
- Гадаад паспорт шинээр авах мэдүүлгийн маягтыг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх, гарын үсэг зурах Маягт татаж авах;
- Гадаад паспорт шинээр захиалах тухай ЭСЯ-нд хандаж бичсэн хувийн өргөдөл Өргөдлийн маягт татаж авах;
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Хэрэв 16-аас доош настай бол төрсний гэрчилгээ, эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхний хуулбар;
- Гадаад паспортаа үрэгдүүлсэн бол цагдаагийн газрын тодорхойлолт;
- Гадаад паспортын хуудас дууссан эсхүл гэмтээсэн тохиолдолд тухайн паспортын хуулбар;
- Паспортын төлбөр – 50 ам.доллар /картаар болон money order-р төлөх боломжтой/;
- Хэвлэгдэж ирсэн паспортыг өөрийн биеэр хүрэлцэн ирж авах боломжгүй тохиолдолд өөрт хаягласан баталгаат шуудангийн дугтуй (Self-addressed, prepaid and certified envelope with tracking number).
- Иргэн шинэ паспорт авч, паспортын дугаар нь өөрчлөгдсөнтэй холбогдуулан өмнө визийн ямар нэг зөрчил байсан бол тэр нь хамт алга болохгvй гэдгийг анхаарах нь зvйтэй. Мөн алдагдсан, эсхүл гэмтсэн паспорт олон улсад хүчингvй болж зарлагдах учир дахин ашиглах боломжгүй болно.
- Иргэн тухайн хаяг дээрээ байхгүй байх, өөр муж, хот руу шилжих, нүүх тохиолдолд буцах дугтуйн дээрх хаяг зөрдөг. Иймд паспорт захиалгын мэдүүлэгтээ АНУ-д оршин суугаа хаяг, гар утасны дугаарыг үнэн зөвөөр бичих нь зүйтэй.
- Шинээр паспорт захиалж, хүлээн авахад 2-3 сар хvртэл хугацаа шаардана. Иргэд гадаад паспортаа 3 сараас дээш хугацаагаар хүлээх нь мэдүүлгийн маягтаа буруу, дутуу бөглөх, ялангуяа ургийн овог болон регистрийн дугаарыг ташаа бичих, түүнчлэн шаардлагатай тохиолдолд холбоо барих хүний хаяг, утасны дугаарыг бичээгүйн улмаас үүддэг. Мөн иргэний бүртгэлийн ямар нэг зөрчилтэй тохиолдолд хэвлэгдэх боломжгүй байдаг.
- ЭСЯ-аар дамжуулахгүйгээр УБЕГ-т гадаад паспорт захиалан хувь хүнээр авчруулах нь тухайн хүнийг АНУ-ын хил дээр саатуулах, хил нэвтрүүлэхгүй буцаах үндэслэл болох боломжтойг анхаарна уу.
Last updated: Sep 4, 2026