Буцах үнэмлэх авах

Бүрдүүлэх материал:
1. Mэдүүлгийн маягт бөглөх, Маягт татаж авах;
2. Буцах үнэмлэх авахыг хүссэн өргөдөл; Өргөдлийн маягт татаж авах;
3. Буцах үнэмлэх авах шаардлагатай болсныг нотлох баримт (гадаад паспортаа үрэгдүүлсэн, гээгдүүлсэн тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт, гадаад паспортын хүчинтэй хугацаа, сунгалт дууссан хуудасны хуулбар г.м);
4. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, эсхүл иргэний бүртгэл, мэдээллийн төвийн лавлагаа;
4. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5 х 4.5 хэмжээтэй 1 хувь цээж зураг /хар болон туяатай нүдний шилгүй/;
5. Үйлчилгээний хураамж – 15 ам.доллар; /карт уншигч төхөөрөмжөөр болон money order-р төлөх боломжтой/ Дээрх материалуудыг бүрдүүлж ЭСЯ-ны Консулын хэлтсээс өөрийн биеэр ирж авна. Жич: Буцах үнэмлэх нь олгосон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд эх орондоо буцахад хүчинтэй байна. /Монгол Улсын Үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журмын 8 дугаар зүйл./Last updated: Sep 4, 2026