Үндсэн хэсэг рүү очих

Шуудангаар бичиг баримт илгээх заавар

priority-mailХэрэв та өөрийн биеэр ЭСЯ дээр ирж консулын үйлчилгээ авах боломжгүй тохиолдолд бичиг баримтаа ЭСЯ-ны хаягаар шуудангаар илгээнэ. Шуудан илгээх хаяг: Embassy of Mongolia (Consular Section) 2833 M Street NW Washington, DC 20007 Анхаарах: 1. Шуудангаар бичиг баримт илгээхээс өмнө бүрдүүлэх материалд заагдсан бичиг баримтыг зохих ёсоор бүрэн бүрдүүлсэн эсэхийг шалгах; 2. Шуудангаа хаана явааг хянах боломжтой "Tracking number" бүхий USPS, UPS, DHL  зэрэг шуудангийн компанийг сонгож илгээх; 3. Хэрэв гадаад паспорт, гэрчилгээ зэрэг бичиг баримт буцааж авахаар бол төлбөр төлөгдсөн буцах дугтуй /self addressed and prepaid envelope/-г дотор нь хийж явуулах; 4. Буцах дугтуйн дээр гар утасны дугаараа бичих; 5. Ялангуяа паспорт, бичиг баримт илгээж хүлээж авч буй тохиолдолд "Certified mail" буюу баталгаат шуудангаар үйлчлүүлэх; 6. Хэрэв та тухайн хаягнаасаа өөр газарт  нүүх бол ЭСЯ-ны Консулын хэлтэст утсаар холбогдож энэ тухайгаа мэдэгдэх; 7. Баталгаагүй шуудангаар бичиг баримт алдагдсан  тохиолдолд тус ЭСЯ хариуцлага хүлээхгүй болохыг анхааруулж байна.

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9 сарын 4