Төрсний гэрчилгээ авах
Монгол Улсын Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14-т “Гадаадад оршин суугаа Монгол Улсын харъяат иргэнээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөг…
ТӨРСНИЙ БҮРТГЭЛ ХИЙЛГЭХ ЗААВАР
Төрсний гэрчилгээ авахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлэн өөрийн биеэр /эцэг, эхийн хэн нэг нь/ ЭСЯ-ны консулын хэлтэст авч ирнэ үү. Үүнд:
1.Төрсний гэрчилгээ авах мэдүүлгийн маягт. Татаж авах
2.Төрсний бүртгэл хийлгэх тухай ЭСЯ-нд хандсан өргөдөл: Татаж авах
Монгол Улсын гэрлэлтийн гэрчилгээтэй эцэг, эхийн гаргах өргөдөл
Гэрлэлтийн гэрчилгээгүй эцэг, эх тус бүр гаргах өргөдөл:
Эхийн
Эцгийн
Хүүхдийг эхээр нь овоглох тохиолдолд эхийн гаргах өргөдлийн
Мэдүүлгийн маягт болон өргөдлийн загваруудыг дараах линкээс татаж авна уу: https://mongolianembassy.us/birthcertificate/
4.Тухайн эмнэлэгт төрсөн тухай эмнэлгийн нотлох бичиг /Proof of Birth Letter/;
5.Эцэг, эхийн бичиг баримт /иргэний үнэмлэх эсхүл гадаад паспорт/-ын хуулбар;
6.Монгол гэр бүлээс төрсөн хүүхэд 30 хоногоос хэтэрсэн тохиолдолд нэмэлтээр вакцины гэрчилгээ эсхүл хүүхэд эрүүл саруул бойжиж буй талаар эмнэлгийн тодорхойлолт;
Үйлчилгээний хураамж 10.00 ам.доллар.
/Картаар болон money order-р төлөх боломжтой./
АНХААРАХ ЗҮЙЛС:
1.Хүүхэд төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлнэ;
2.Холимог гэр бүлээс төрсөн хүүхдийг төрснөөс хойш 20 хоногийн дотор дээрх бичиг баримтыг бүрдүүлж, ЭСЯ-нд ирүүлэхийг анхаарна уу.
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10 сарын 19