Skip to content
Embassy News Mar 22, 2020

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ СУНГАЛАА

System Administrator 1 views
Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа. 1. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 2. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл,
3. Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тус тус сунгалаа. 4. Цагааннуур боомтоор орж ирж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаа тул тус боомтоор орж ирэх хөдөлгөөнийг 3 дугаар сарын 23-ны өдрийн 20 цаг хүртэл үргэлжлүүлээд үүнээс хойш хаана. 5. Алтанбулагийн боомтоор орж ирэх иргэдийг 3 дугаар сарын 28-ны 06 цаг хүртэл хүлээж аваад, үүнээс хойш хаана. Ийнхүү хилийн боомтоор зорчих хөдөлгөөнийг илүү журамлах шаардлага гарч буй тул нэг хэсэгтээ гадаадын ажиллах хүчийг авахгүй. 6. Маргааш буюу 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 5-н хүртэл 14 хоног орон даяар халдваргүйжүүлэлт хийнэ.
Эх сурвалж: https://zasag.mn/news/view/24706 
Share
All news