Skip to content
Embassy News Sep 30, 2019

“THE HU” ХАМТЛАГИЙН ТОГЛОЛТЫГ ЭСЯ-НЫ БАЙРАНД ЗОХИОН БАЙГУУЛАВ

System Administrator 1 views

Дэлхийн дуу хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж буй Монголын “The HU” рок хамтлаг 2019 оны 9 дүгээр сарын 11-нээс 12 дугаар сарын 7-ны өдрүүдэд АНУ-ын хотуудаар аялан тоглолтоо хийж буйтай холбогдуулан Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч уулзав. Энэ үеэр “The HU” хамтлагт зориулан ЭСЯ-ны зүгээс “North America Tour of Mongolian rock band The HU” арга хэмжээг амжилттай зохион байгуулав. Уг арга хэмжээнд 100 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж Монголын соёл урлагийн үзүүлбэрийг үзэж сонирхов.
Share
All news