Embassy News
Feb 22, 2018
МОНГОЛЫН СПОРТЫН ГИМНАСТИКИЙН ХОЛБООНЫ ТАМИРЧИД “EXCALIBUR CUP” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ.
System Administrator
16 views

МОНГОЛЫН СПОРТЫН ГИМНАСТИКИЙН ХОЛБООНЫ ТАМИРЧИД
“EXCALIBUR CUP” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ.
“Монголын спортын гимнастикийн холбоо”-ны тамирчид энэ оны 2 дугаар сарын 16-18-ны өдөр АНУ-ын Виржини мужид болсон “Excalibur Cup” гимнастикийн олон улсын тэмцээнд амжилттай оролцож, 5 алт, 1 мөнгө, 8 хүрэл медалиар энгэрээ мялааж, нийлбэр дүнгээр алтан медаль хүртэв. Уг тэмцээнд 10 гаруй орон, АНУ-ын 25 мужийн 3000 орчим тамирчин оролцжээ. Түр хамаарагч Б.Болд бяцхан тамирчдыг ЭСЯ дээр хүлээн авч, баяр хүргэж, амжилт хүсэв. Спортын мастер Гочоохүү овогтой Энх-Амгалан, спортын мастер Баярт овогтой Энхмаа дасгалжуулагчтай манай улсын баг гимнастикийн харайлт, чөлөөт хөдөлгөөн, дамжуурга, савлуур гэсэн 4 хэрэгсэлд 2-6 дугаар зэргийн ангилалд өрсөлджээ. Тамирчдын амжилтаас дурдвал:| Тамирчдын нэрс | Зэргийн ангилал | Гаргасан амжилт |
| Алтаншагай овогтой Мишээл (8 настай) | 2 | 4 алт, 1 мөнгө |
| Анхбаяр овогтой Энххүслэн (8 настай) | 3 | 1 алт, 2 хүрэл |
| Баярбаатар овогтой Сарангоо (10 настай) | 4 | 2 хүрэл |
| Амартөгөлдөр овогтой Мөнх-Ундрал (10 настай) | 4 | 1 хүрэл |
| Баасандулам овогтой Халиун (10 настай) | 5 | 2 хүрэл |
| Содномцэрэн овогтой Намуунжаргал (10 настай) | 6 | 1 хүрэл |
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ