Embassy News
Jun 30, 2022
МОНГОЛ, МЕКСИКИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ДАРГА НАР ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ
System Administrator
1 views
Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Мексикийн парламентын бүлгийн дарга УИХ-ын гишүүн Т.Доржханд, Мексикийн Нэгдсэн Улсын Ерөнхий Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Мексик-Монголын найрамдлын бүлгийн дарга ноён Мануэль Гильермо Чапмэн Морено нар 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр цахим уулзалт хийв.
Талууд Монгол, Мексикийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж ирсэнд баяртай байгаагаа тэмдэглээд, цаашид худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгааг онцолж, хоёр улсын парламентын түвшний хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага судлах сонирхолоо нотлов.
