Announcements
Jun 21, 2017
“МИНИЙ МОНГОЛ НААДАМ” УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН ЗААВАР
System Administrator
1 views
“МИНИЙ МОНГОЛ НААДАМ”
УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН ЗААВАР
Монгол Улсад Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Монголын түүх, соёлын өв, зан заншлыг гадаадад сурталчлах, гадаадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийг дэмжих зорилгоор Гадаад харилцааны яамнаас 3 дахь жилдээ хилийн чанадад амьдарч буй иргэд, холбоодын дунд “Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалтыг зарлаж байна. Нэг. Зорилго ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн Монгол наадмыг сурталчлах, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийг дэмжих, тэдэнтэй хамтран ажиллах зорилгоор наадмыг амжилттай сайн зохион байгуулсан байгууллага, иргэдийг урамшуулан алдаршуулах юм. Хоёр. Ерөнхий зохион байгуулагч Үндэсний их наадмыг зохион байгуулах комисс “МИНИЙ МОНГОЛ НААДАМ” уралдааны ялагчдыг шалгаруулна. Гурав: Наадам зохион байгуулахад тавигдах шаардлага, шалгуур “МИНИЙ МОНГОЛ НААДАМ” уралдаанд хилийн чанадад буй иргэдийн холбоо, нийгэмлэг, иргэд (цаашид оролцогч гэх) оролцоно. Оролцогч бүр хороонд 2017 оны 6 дугаар сарын 30-ны дотор бүртгүүлсэн байна. “МИНИЙ МОНГОЛ НААДАМ” уралдааны ялагчийг шалгаруулж байр эзлүүлэхдээ дараах шалгуурыг баримтална. Үүнд:- Нийт оролцогчдын тоо
- Тухайн орны хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн, нэвтрүүлэгдсэн тоо
- Жиргээ (Твитер)-нд авсан Re-tweet тоо
- Нүүр номны (Фэйсбүүк) Like-ын тоо
- Эрийн гурван наадмыг хамруулсан байдал
- Монгол үндэсний өв, соёлыг сурталчилсан арга хэмжээ
- Энэхүү зааврын 3 дугаар бүлгийн i-vi-д заасан мэдээлэл, баримт, видео, фото,
- Зохион байгуулсан наадмын албан ёсны хөтөлбөр, зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн, холбоо барих хаяг,
- Санхүүгийн тайлан, зэрэг болно.
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ