Announcements
Jun 22, 2016
“МИНИЙ МОНГОЛ НААДАМ” УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН ЗААВАР
System Administrator
1 views
Монголын түүх, соёлын өв, зан заншлыг гадаадад сурталчлах, гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийг дэмжих зорилгоор Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Гадаад хэргийн яамнаас 2 дахь жилдээ “Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалтыг хилийн чанадад амьдарч буй иргэд, байгууллага дунд зарлаж байна.
Нэг. Зорилго
ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн Монгол наадмыг сурталчлах, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийг дэмжих, тэдэнтэй хамтран ажиллах зорилгоор наадмыг амжилттай сайн зохион байгуулсан байгууллага, иргэдийг урамшуулан, алдаршуулах юм.
Хоёр. Ерөнхий зохион байгуулагч
Үндэсний их наадмыг зохион байгуулах комисс “МИНИЙ МОНГОЛ НААДАМ” уралдааны ялагчдыг шалгаруулна.
Гурав: Наадам зохион байгуулахад тавигдах шаардлага, шалгуур
“МИНИЙ МОНГОЛ НААДАМ” уралдаанд хилийн чанадад буй иргэдийн холбоо, нийгэмлэг, иргэд (цаашид оролцогч гэх) оролцоно. Оролцогч бүр комисст 2016 оны 7-р сарын 1-ний дотор бүртгүүлсэн байна.
“МИНИЙ МОНГОЛ НААДАМ” уралдааны ялагчийг шалгаруулж байр эзлүүлэхдээ дараах шалгуурыг баримтална. Үүнд:
- Нийт оролцогчдын тоо /1-5 оноо/
- Тухайн орны хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн, нэвтрүүлэгдсэн тоо /1-5 оноо/
- Жиргээ (Твитер)-нд авсан Re-tweet тоо /1-5 оноо/
- Нүүр номны (Фэйсбүүк) Like-ын тоо / 1-5 оноо/
- Эрийн гурван наадмыг хамруулсан байдал /1-5 оноо/
- Монгол үндэсний өв, соёлыг сурталчилсан арга хэмжээ /1-5 оноо/
- Энэхүү зааврын 3-р бүлгийн 1-ээс 6-д заасан мэдээлэлэл, баримт, видео, фото,
- Зохион байгуулсан наадмын албан ёсны хөтөлбөр, зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн, холбоо барих хаяг,
- Санхүүгийн тайлан.
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ