Skip to content
Announcements Oct 1, 2015

ХҮН АМЫН ТООЛЛОГО - 2015

System Administrator 1 views
Үндэсний Статистикийн Хороо/ҮСХ/-ноос гадаад оронд суугаа Монгол Улсын иргэдийн бүртгэлийг 2015 оны 10 дугаар сарын 1-нээс 2015 оны 12 дугаар сарын сүүлч хүртэл хугацаанд зохион байгуулж байна. Гадаад улсад 183 хоногоос дээш хугацаагаар ажиллаж, амьдарч байгаа болон хувийн хэргээр оршин суугаа Монгол Улсын иргэд ҮСХ-ны дараах цахим хуудсаар орж интернет тооллогод хамрагдана. http://e-census.nso.mn/ Интернэт тооллогод хамрагдах видео заавар үзэх: Заавар Анхаарах зүйлс:
  1. Өрхийн гишүүдийн тоо, ургийн овог, регистрийн дугаарыг урьдчилж бэлдсэн байх;
  2. Өрхийн гишүүдийн мэдээлийг кирилл үсгээр оруулах;
  3. Гадаадад 183 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар ирээд удаагүй байгаа Монгол Улсын иргэн мөн хамрагдана.
Та интернэт тооллогод хамрагдсны дараа өрхийн гишүүдийнхээ "СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК" -ийг хүлээн авах болно.

Үндэсний Статистикийн Хороо, Элчин Сайдын Яам

Share
All news