Skip to content
Announcements Jun 3, 2011

Иргэний шинэчилсэн бүртгэл эхэллээ

System Administrator 15 views

АНУ дахь Монгол Улсын иргэдийн шинэчилсэн бүртгэл Лос Анжелес хотод явагдаж байна. Бүртгэлийн ажил амралтын өдрүүдэд мөн үргэлжлэх юм.

Вашингтон хот орчмын монголчуудыг шинэчилсэн бүртгэлд хамруулах ажил 6 дугаар сарын 10-наас 17-ны өдрүүдэд ЭСЯ-нд өглөөний 9.00 цагаас оройн 18.00 цагийн хооронд явагдана. Бүртгүүлэх иргэд хүчинтэй бичиг баримтаа авч ирнэ үү.

Бусад хотуудад бүртгэл явуулах өдрийг жич зарлах болно.

ЭСЯ-ны Консулын хэлтэс

Share
All news