Skip to content
Announcements Feb 28, 2020

ИРГЭДИЙН АНХААРАЛД

System Administrator 15 views
Шинэ төрлийн коронавирусын халдвар олон улсад хурдацтай тархаж байгаатай холбогдуулан ойрын хугацаанд Монгол Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:
  1. АНУ-ын United Airlines[1] компани 4 сарын 30-ныг дуустал Бээжин, Шанхай, Чэнду, Хонг Конгийн чиглэлийн бүх нислэгээ цуцалж, 6 сарын 30-ныг дуустал Токио, Осака, Сөүл, Сингапурын чиглэлийн нислэгээ цөөрүүлээд байна. American Airlines[2] компани 4 сарын 24-нийг дуустал БНХАУ руу үйлдэх бүх нислэгээ цуцалсан. Харин Delta Airlines[3] компани 4 сарын 30-ныг дуустал БНХАУ руу үйлдэх бүх нислэг болон Миннеаполис-Сөүл чиглэлийн нислэгүүдээ цуцалж, Атланта, Детройт, Сиатл-аас Сөүл хүртэлх нислэгийн тоогоо цөөрүүлсэн байна.
  1. Монголын иргэний агаарын тээврийн МИАТ[4] компани 3 дугаар сарын 2-ныг дуустал Бээжин, Хонг Конгийн чиглэлийн нислэгээ цуцлаад байгаа. Түүнчлэн Улсын онцгой комиссын шийдвэрээр Монгол Улс, БНСУ болон Монгол Улс, Япон Улс хоорондын зорчигч тээврийн бүх нислэгийг 2020 оны 3 дугаар сарын 11-нийг дуустал тус тус түр хугацаагаар зогсоогоод байна. Коронавирусын халдварын тархалтын байдлаас шалтгаалан дурдсан хугацаа сунгагдах магадлалтайг анхаарна уу.
  1. Иймээс Монгол Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд ОХУ-ын Москва хотын Шереметьево, БНТУ-ын Истанбул хотын Ататюркийн олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин эх орондоо зорчихыг зөвлөж байна. ОХУ-ын Москва хотын Шереметьево онгоцны буудлын F терминалд 3 сарын 31-нийг дуустал хөл хорио тогтоосон тул МИАТ-ын нислэг Е терминалд бууж, нисэх болсон. Иймд Москва хотоор дамжин нисэх зорчигчид нислэг хоорондын цаг болон нисэх буудалд очих цагаа сайтар тооцоолно уу.
 

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2020-02-28

  [1] https://www.united.com/ual/en/us/fly/travel/notices.html?campaign_type=cce [2] http://news.aa.com/news/news-details/2020/American-Airlines-Update-on-China-Flights-OPS-DIS/default.aspx [3] https://news.delta.com/delta-temporarily-suspend-all-us-china-flying [4] https://miat.com/news.php?newsid=240&lang=mn
Share
All news