Skip to content
Embassy News Jan 27, 2022

ЭЛЧИН САЙД Ө.БАТБАЯР ЦАГААН ОРДНЫ ҮАБЗ-ИЙН ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ ДР.К.КЭМПБЭЛЛ-ТЭЙ УУЛЗАВ

System Administrator 1 views

Элчин сайд Ө.Батбаяр Цагаан ордны ҮАБЗ-ийн Энэтхэг-Номхон далайн асуудал хариуцсан орлогч Др.К.Кэмпбэлл-тэй 2022.01.26-ны өдөр уулзаж, Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден-д илгээсэн илгээлтийн хувийг гардуулав.

Др.К.Кэмпбэлл ойн хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден-аас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд илгээсэн илгээлтийн эх хувийг Элчин сайд Ө.Батбаярт гардуулав.

Уулзалтын үеэр талууд 35 жилийн ойн мэндчилгээг харилцан солилцож, 2022 оны хамтын ажиллагааны талаар ярилцав.

Share
All news