Embassy News
Feb 20, 2017
АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦАГААЧЛАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗАРЛИГИЙН ТУХАЙ
System Administrator
1 views
АНУ-ын Ерөнхийлөгчийн цагаачлалтай холбоотой зарлигийн тухай
Энэ оны 1 дүгээр сарын сарын 25-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх зорилгоор АНУ-ын нутаг дэвсгэрт нийтийн аюулгүй байдлыг өндөржүүлэх, Хилийн аюулгүй байдал, цагаачлалын хуулийг сахиулах тухай хоёр зарлиг гаргасан билээ. Эдгээр зарлигийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авахыг АНУ-ын холбогдох яам, агентлагт үүрэг болгоод байна. Тухайлбал, АНУ-д хууль бусаар оршин суугаа дор дурдсан этгээдийг нэн тэргүүнд албадан гаргана гэжээ. Үүнд:- Аливаа эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагдсан;
- Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн боловч шүүхийн шийдвэр нь гараагүй байгаа;
- Эрүүгийн гэмт хэрэгт буруутгах үйлдэл хийсэн;
- Засгийн газрын агентлагт өргөдөл гаргахдаа буюу аливаа албаны асуудалтай холбогдуулан хууран мэхлэх эсхүл зориудаар буруу мэдүүлэх үйлдэл хийсэн;
- Нийгмийн халамжтай холбоотой аливаа хөтөлбөрт хууль зөрчин хамрагдсан;
- АНУ-аас албадан гаргах тухай шүүхийн шийдвэр гарсан боловч АНУ-ын хуульд заасны дагуу тус улсаас гарах үүргээ биелүүлээгүй;
- Цагаачлалын ажилтны зүгээс олон нийтийн тайван байдал, үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй гэж үзсэн этгээд зэрэгт хамаарна.
- Executive order: Enhancing Public Safety in the Interior of the United States https://www.whitehouse.gov/the-press-office/2017/01/25/executive-order-border-security-and-immigration-enforcement-improvements
- Executive order: Border Security and Immigration Enforcement Improvements https://www.whitehouse.gov/the-press-office/2017/01/25/executive-order-border-security-and-immigration-enforcement-improvements