Skip to content
Announcements May 9, 2012

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД ОРШИН СУУГАА НИЙТ МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

System Administrator 1 views

“Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах журам”, “Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дүгээр тогтоол”-ын дагуу АНУ-д оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх, санал авах Салбар комисс, сонгуулийн хэсгийг Вашингтон хот дахь ЭСЯ, Нью-Йорк дахь БТГ, Сан-Франциско хот дахь ЕКГ-т тус тус байгуулагдав.

Дээрх журмын 3.2, 3.2.1, 3.2.2-т заасны дагуу АНУ-д оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх ажиллагаа 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал (Бямба, Ням гарагийг оролцуулан) 9:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд Салбар комисст явагдана.

Иргэд бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх эсвэл үндэсний гадаад паспортын хуулбартайгаар Вашингтон хот дахь ЭСЯ, Нью-Йорк дахь БТГ, Сан-Франциско хот дахь ЕКГ-ын аль нэгэнд биечлэн ирж, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу доорх мэдээллийг өгч бүртгүүлнэ. Үүнд:

1. Сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр 2. Төрсөн он, сар, өдөр, нас, хүйс 3. Иргэний үнэмлэх эсвэл үндэсний гадаад паспортын дугаар, регистрийн дугаар 4. Монголд оршин сууж байсан хаяг /Үүнд: Харъяалагдах хот, аймаг, сум, дүүрэг, хороо, гудамж, байр, хаалганы дугаар/ 5. АНУ-д одоо оршин суугаа хаяг зэрэг болно. Бүртгэлд орсон иргэд 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 7:00-20:00 цагийн хооронд бүртгүүлсэн сонгуулийн хэсгүүдэд ирж, саналаа өгнө.

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Share
All news