Нийгмийн халамжийн сангийн мөнгө, Хүүхдийн мөнгө авах
Монгол Улсын иргэн та "Хүүхдийн мөнгө", “Нийгмийн халамжийн сангийн мөнгө”-ийг авахын тулд тулд Иргэний шинэчилсэн бүртгэлд заавал хамрагдсан байх шаардлагатай.
Бүрдүүлэх материал:
Иргэн та "Хүүхдийн мөнгө", "Нийгмийн халамжийн сангийн мөнгө"-ийг авахын тулд Нийгмийн халамжийн төвөөс шаардаж буй дараах материалыг бүрдүүлэх ёстой. Үүнд:
1. Дараах холбоосоор орж "Нийгмийн халамжийн сангийн мөнгө авах итгэмжлэл", "Хүүхдийн мөнгө авах итгэмжлэл"-ийн маягтыг бөглөх.
2. АНУ-д ажиллаж, амьдарч байгаа гэсэн тодорхойлолтыг загварын дагуу бөглөх. АНУ-ын жолооны үнэмлэх эсвэл АНУ- д амьдран суугааг нотлох баримт бичгийг үндэслэнэ.
3. Итгэмжлэл, Тодорхойлолт авах үйлчилгээний хөлс - 15 ам.доллар /зөвхөн Money Order/ Дээрх материалуудыг бүрдүүлж ЭСЯ-ны Консулын хэлтэст өөрийн биеэр авчрах буюу биеэр ирэх боломжгүй тохиолдолд баталгаат шуудангаар илгээнэ. Шуудангаар бичиг баримт илгээх заавар Тайлбар:
- Бид таны итгэмжлэлийг ажлын 3 өдөрт Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газарт хүргүүлнэ. Итгэмжлэгдэгч иргэний бичиг баримттайгаа өөрийн биеэр очиж ГХЯ-ны Консулын газраас гарын үсэг зурж итгэмжлэлээ авна.
- Итгэмжлэлийн хугацаа 1 сараас 3 жил хүртэл байдаг.Харин “Хүүхдийн мөнгө, Хүний хөгжлийн сангийн мөнгө” авах итгэмжлэлийг та аль болох урт хугацаатай буюу 3 жил хүртэл хугацаанд үйлдвэл зохимжтой байдаг.
Сүүлд шинэчилсэн: 2018 оны 5 сарын 11