Үндсэн хэсэг рүү очих
ЭСЯ-ны мэдээ 2017 оны 4 сарын 10

ВАШИНГТОН ДИ СИ ХОТ ОРЧМЫН ЗАЛУУС “NBA”-ЫН ТАЛБАЙ ДЭЭР САГСАН БӨМБӨГИЙН ЛИГИЙН ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТЭЭ ХИЙВ.

System Administrator 0 үзсэн
17807319_10212089715821003_6553621079833550591_o
АНУ-ын Вашингтон Ди Си орчмын монголчуудын дунд анх удаа зохион байгуулагдаж буй "DMV" (Ди Си, Мэрилэнд, Виржиниа) сагсан бөмбөгийн лигийн нээлт Washington Wizards багийн талбай буюу Verizon
төвд 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр амжилттай болж өнгөрлөө. 8 багийн 15-52 насны нийт 80 тамирчин оролцож байгаа энэхүү лигийг Ди Си орчимд сурч боловсорч, ажиллаж, амьдарч буй залуус санаачилж, зохион байгуулж байгаа бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон явагдах аж. Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б. Алтангэрэл тус лийгийн тэмцээнийг нээж үг хэлэв.
Хуваалцах
Бүх мэдээ