Үндсэн хэсэг рүү очих
ЭСЯ-ны мэдээ 2022 оны 7 сарын 4

ТУСГААР ТОГТНОЛЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Э.БЛИНКЕН-Д БАЯР ХҮРГЭВ

System Administrator 0 үзсэн

АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен-д баяр хүргэж, захидал илгээв.

Монгол Улс нь АНУ-ын Стратегийн түнш байдгаараа бахархдаг бөгөөд 2022 онд Монгол, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буйг Гадаад харилцааны сайд захидалдаа онцолж, АНУ-ын зүгээс КОВИД-19 өвчний эсрэг хүүхдийн Файзер вакцин КОВАКС хөтөлбөрийн хүрээнд хандивласанд гүн талархал илэрхийлэв.

May be an image of 2 people and people standing
Хуваалцах
Бүх мэдээ