Зарлал
2013 оны 5 сарын 2
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ
System Administrator
0 үзсэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2013 оны 6 дугаар сарын 14-ний Баасан, 15-ны Бямба, 16-ны Ням гарагуудад 07:00 - 22:00 цагийн хооронд авна.
Иргэд сонгуульд саналаа өгөхийн тулд урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай.
- Бүртгэл 2013 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 29-ний өдрийг дуустал Бямба, Ням гарагийг оролцуулан 09:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд явагдана.
- АНУ-д ажиллаж амьдарч буй иргэд Вашингтон дахь ЭСЯ, Сан Франциско дахь ЕКГ, Нью-Йорк дахь БТГ гэсэн газруудаас өөрт ойр байрлах, саналаа очиж өгөх ДТГ-таа бүртгүүлсэн байна.
- ЭСЯ-нд ирж саналаа өгөх иргэд www.mongolianembassy.us гэсэн цахим хуудсаар орж СЕХ-оос баталсан ЕС2013-03 маягтыг татаж авч бөглөн, Гадаад паспортын хуулбарын хамтаар
- Embassy of Mongolia 2833 M street NW, Washington DC, 20007 гэсэн шуудангийн хаяг,
- (202) 298-9227 дугаарын факс,
- election2013@embassy.callpro.mn гэсэн и-мэйлийн хаягийн аль нэгээр нь илгээнэ үү.
- Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 18 нас хүрсэн иргэн байх ба сонгуулийн санал авах өдөр буюу 2013 оны 6 сарын 14-нөөс өмнө 18 нас хүрсэн байна.
- Сонгуульд саналаа өгөхөөр ирэхдээ хүчин төгөлдөр гадаад паспорт, иргэний үнэмлэхийн аль нэгийг авч ирнэ.
Элчин сайдын яам, Салбар комисс Лавлах утас: 202 333-7117