Үндсэн хэсэг рүү очих
ЭСЯ-ны мэдээ 2020 оны 1 сарын 20

МОНГОЛ УЛСЫН ИРГЭД АНУ-ЫН H2 АНГИЛЛЫН ВИЗ АВАХ ХУГАЦААГ 2021 ОН ХҮРТЭЛ СУНГАВ

System Administrator 0 үзсэн
АНУ Монгол Улсын иргэдийг  тус улсад  түр хугацаагаар  хөдөлмөр эрхлэх  Н2 ангиллын визийн  хөтөлбөрт үргэлжлүүлэн хамруулах хугацааг сунгасан талаар албан ёсоор мэдээлэв. Ингэснээр манай улсын иргэд  АНУ-ын хөдөө аж ахуйн (Н2А) болон хөдөө аж ахуйн бус салбар (Н2В)-т Н2  ангиллын виз авч 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хөдөлмөр эрхлэх боломж хэвээр үлдэв. 2018 онд манай улсын 3 иргэн,  2019 онд 234 иргэн тус тус Н2 ангиллын визээр АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхэлжээ. АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-ны албан ёсны мэдээний дэлгэрэнгүйг https://www.uscis.gov/news/alerts/uscis-announces-countries-eligible-h-2a-and-h-2b-visa-programs-1 цахим хаягаар орж үзнэ үү,
Хуваалцах
Бүх мэдээ