Үндсэн хэсэг рүү очих
Хэвлэлийн мэдээ 2012 оны 3 сарын 6

Монгол Улс, АНУ-ын тусгай хамгаалалттай парк хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурав

System Administrator 0 үзсэн
SP012012-ны 3 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яаманд Хөвсгөл нуурын үндэсний парк, АНУ-ын Мичиган мужийн Супериор нуурын Пикчурд рокс үндэсний парк хооронд ах дүүгийн харилцаа тогтоон хамтын ажиллагаа хөгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурах ёслол болов.

Баримт бичигт Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга А.Намхай, АНУ-ын Байгаль орчны яамны Үндэсний паркуудын үйлчилгээний газрын харъяа Пикчурд рокс үндэсний паркийн дарга Ж.Норсап нар гарын үсэг зурав. Энэ нь хоёр улсын тусгай хамгаалалттай бүс нутгийн хооронд байгуулагдаж буй анхны баримт бичиг бөгөөд хоёр улсын үндэсний парк хооронд байгаль орчин, байгалийн нөөц баялгийг хамгаалах асуудлаар мэдээлэл, технологи, туршлага солилцох, боловсон хүчин сургаж бэлтгэх эрх зүйн боломжийг нээж хангах юм.

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Хуваалцах
Бүх мэдээ