Зарлал
2015 оны 6 сарын 17
“МИНИЙ МОНГОЛ НААДАМ” УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН ЗААВАР
System Administrator
0 үзсэн
Нэг. Зорилго
ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн Наадмыг сурталчлах, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийг дэмжих, тэдэнтэй хамтран ажиллах зорилгоор Монгол наадмыг амжилттай сайн зохион байгуулсан байгууллага, иргэдийг урамшуулан, алдаршуулах юм.
Хоёр. Ерөнхий зохион байгуулагч
Үндэсний их наадмыг зохион байгуулах комисс “МИНИЙ МОНГОЛ НААДАМ” уралдааны ялагчдыг шалгаруулна.
Гурав: Наадам зохион байгуулахад тавигдах шаардлага, шалгуур
“МИНИЙ МОНГОЛ НААДАМ” уралдаанд хилийн чанадад буй иргэдийн холбоо, нийгэмлэг, иргэд (цаашид оролцогч гэх) оролцоно. Оролцогч бүр комисст 2015 оны 6-р сарын 25-ний дотор бүртгүүлсэн байна.
“МИНИЙ МОНГОЛ НААДАМ” уралдааны ялагчийг шалгаруулж байр эзлүүлэхдээ дараах шалгуурыг баримтална. Үүнд:
- Нийт оролцогчдын тоо: 1-5 оноо
- Тухайн орны хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн, нэвтрүүлэгдсэн тоо: 1-5 оноо
- Жиргээ (Твитер)-нд авсан ДЖ, ФВ-ын тоо: 1-5 оноо
- Нүүрний номны (Фэйсбүүк) Like-ын тоо: 1-5 оноо
- Эрийн гурван наадмыг хамруулсан байдал: 1-5 оноо
- Монгол үндэсний өв, соёлыг сурталчилсан арга хэмжээ: 1-5 оноо
- Энэхүү зааврын 3-р бүлгийн 1-6-д заасан мэдээлэлэл, баримт, видео, фото,
- Зохион байгуулсан наадмын албан ёсны хөтөлбөр, зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн, холбоо барих хаяг,
- Санхүүгийн тайлан.