ЭСЯ-ны мэдээ
2022 оны 7 сарын 4
ЭЛЧИН САЙД Ө.БАТБАЯР АНУ-ЫН ТНБД Э.БЛИНКЕН-ТЭЙ УУЛЗАВ
System Administrator
0 үзсэн
АНУ-ын ТНБД Э.Блинкен АНУ-д суух Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан Элчин сайд нартай уулзах үеэрээ Элчин сайд Ө.Батбаяртай уулзав.
Энэ үеэр Элчин сайд Ө.Батбаяр Монгол, Америкийн харилцааны асуудлаар ТНБД Э.Блинкен-тэй товч санал солилцов. Тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн халуун дотно мэндчилгээг түүнд уламжилж, ойрын хугацаанд хоёр талын харилцаанд төлөвлөгдөж буй зарим нэг ажил, арга хэмжээний талаар мэдээлж, ярилцав.
