Хэвлэлийн мэдээ
2024 оны 3 сарын 20
АНУ-ЫН ТНБД-ЫН ОРЛОГЧ К.КЭМПБЕЛЛ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА
System Administrator
0 үзсэн
АНУ-ын ТНБД-ын орлогч К.Кэмпбэлл 3 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлах гэж байна. Тэрээр ТНБД-ын орлогчоор томилогдсоноос хойшх анхныхаа гадаад айлчлалыг Япон, Монголоор эхлүүлж байгаа юм. Айлчлалын үеэр талууд Монгол, Америкийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудлаар дэлгэрэнгүй ярилцахаар төлөвлөж байна.