Зарлал
2020 оны 1 сарын 24
АЛДАРТ ЭХИЙН ОДОН АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД
System Administrator
0 үзсэн
“Эхийн алдар” нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одон авах болзлыг хангасан, хилийн чанадад оршин сууж буй иргэдэд одонг Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн билээ.
Иймд “Эхийн алдар” одон авах болзлыг хангаж буй эхчүүд дараах материалыг бүрдүүлж, энэ оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яаманд ирүүлнэ үү. Үүнд:
- Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан);
- Эхийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар;
- Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар;
- Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг 3 нас хүрэхээс өмнө үрчилж авсан байх);
- Анкет (татаж авах) зэрэг болно.