АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй шинэ коронавирус COVID 19-ын тархалтын үед жижиг бизнесүүдийг дэмжих арга хэмжээний тухай
АНУ-ын Конгресс 2020.03.27-ны өдөр Коронавирусын тусламж, нөхөн олговор, эдийн засгийн аюулгүй байдлын тухай хууль (Coronavirus Aid, Relief, and Economic Security – CARES Act)-ийг баталж, улмаар коронавирусын халдвараас болж хүнд байдалд орсон жижиг бизнесүүдийг дэмжих зорилгоор 350 тэрбум ам.долларыг батласан.
Үүний үндсэн дээр тус улсын Жижиг бизнесийн хэрэг эрхлэх газар (Small Business Administration)-аас дараах 4 төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүнд:
- Цалингийн цэсийг хамгаалах хөтөлбөр (Paycheck Protection Program);
- Эдийн засгийн хүндрэлтэй, онцгой нөхцөлд олгох урьдчилгаа зээл(Economic Injury Disaster Loan Emrgency Advance);
- Жижиг бизнесийн хэрэг эрхлэх газрын шуурхай гүүрэн зээл (SBA Express Bridge Loans);
- Жижиг бизнесийн хэрэг эрхлэх газрын зээлийн хөнгөлөлт, чөлөөлөлт(SBA Debt Relief) зэрэг болно.
Сүүлд шинэчилсэн: 2020 оны 4 сарын 13