АНУ-д коронавирусын халдвараас үүдэж хүндрэлд орсон жижиг, дунд бизнесийг дэмжих хөтөлбөрүүд, зээлийн эх үүсвэрийн талаар
АНУ-ын Засгийн газраас коронавирусын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг саармагжуулах зорилгоор шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. тус улсын Конгресс коронавирусын эсрэг авч хэрэгжүүлж буй 484 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий эдийн засгийн 4 дэх багц арга хэмжээг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр баталлаа.
Энэ удаагийн 484 тэрбум ам.доллараас жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд 384 тэрбум ам.долларыг, эмнэлгийн салбарт 100 тэрбум ам.долларыг зарцуулахаар болсон байна. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн нөхөн олговорт (Paycheck Protection Program) 321 тэрбум ам.доллар, харин 60 тэрбум ам.долларыг жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд зээл олгоход зарцуулах юм байна. Өмнө нь баталсан CARES Act хуулийн 2 их наяд ам.долларын багц арга хэмжээний хүрээнд баталсан жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих 376 тэрбум ам.долларын санхүүжилт нь өргөдөл авч эхэлснээс хойш 13 хоногийн дотор дуусчээ. Иймд энэ удаагийн арга хэмжээний 80 хувийг жижиг, дунд бизнесийн салбарт зарцуулахаар батлаад байна.
Энэ удаагийн санхүүжилтийн материалыг энэ оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Даваа гаригийн 10:30 минутаас эхлэн хүлээн авна. Санхүүжилтийг олгохдоо түрүүлж хүсэлт гаргасан этгээдэд эхний ээлжинд олгох дарааллыг баримтлах аж. Өмнөх CARES Act хуулийн хүрээнд хүсэлтээ гаргасан, одоо хүлээлгийн жагсаалтад байгаа этгээдэд энэ удаагийн санхүүжилтийг нэн түрүүнд олгох аж.
Санхүүжилтийн хөтөлбөр нь дараах дэд хөтөлбөрүүдээс бүрдэх бөгөөд тус бүрдээ тодорхой зорилготой байна. Үүнд:
1. Paycheck Protection Program Loan Information буюу санхүүжилтийн нөхөн олговрын хөтөлбөр
Уг хөтөлбөр нь жижиг, дунд бизнес (ЖДҮ) эрхлэгчдийн ажлын байрыг хамгаалсан хөтөлбөр бөгөөд ажилчдаа халахгүйгээр үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг олгох юм.
ЖДБ-үүд өөрсдийн ажилчиддаа 8 долоо хоногийн турш цалин олгосон, үйл ажиллагааны санхүүжилтийн эх үүсвэрийг цалин, түрээс, моргэйжийн зээлийн хүү, болон ашиглалтын зардалд зарцуулсан тохиолдолд зээлийн төлбөрөөс чөлөөлөхөөр зохицуулсан байна.
ЖДБ-үүд өөрсдийн харилцдаг SBA 7(a) зээл олгогч эсвэл Federally insured depository institution, Federally insured credit union, and Farm Credit System-р дамжуулан зээл авах боломжтой. Иймээс ЖДБ эрхлэгчид өөрсдийн харилцдаг банк, санхүүгийн байгууллагадаа хандан уг хөтөлбөрт хамрагдах боломжтой эсэхээ лавлах шаардлагатай юм.
Хөтөлбөрт хамрагдах шаардлага
Коронавирус (COVID-19)-д өртсөн дараах аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой. Үүнд:
- ЖДБ буюу SBA-ийн жижиг бизнес гэсэн ангилал, стандартад нийцсэн этгээд (энэхүү стандарт нь үйл ажиллагааны төрөл, эсхүл тоо хэмжээнд суурилсан стандарт болно).
- Бүх төрлийн бизнес, 501 (c) (3) ангиллын ашгийн бус байгууллага, 501 (c) (19) ангиллын ахмадын байгууллага, эсвэл уугуул иргэдийн асуудал эрхэлдэг бизнес хамаарна. (Жижиг бизнесийн тухай хуулийн 31 (b) (2) (C)) заасан:
- 500 буюу түүнээс доош ажилтантай
- Хэрэв 500-ээс дээш ажилтантай бол ЖДБ-ийн стандартад нийцсэн байх.
- NAICS код буюу бизнес эрхлэгчийн код нь 72 (Орон сууц, хоол хүнсний үйлчилгээ)-оор эхэлсэн бүх төрлийн бизнес. Тухайн үйл ажиллагаа нь нэгээс олон байршилтай бөгөөд нэг байршилд 500-с ихгүй ажилчидтай байх.
- Хувиараа бизнес эрхлэгчид зэрэг болно.
- 25,000 ам.доллар хүртэл
- Шуурхай
- EIDL төрлийн зээлийн орлогоос бүрэн буюу хэсэгчлэн төлөгдөх боломжтой зэрэг болно.
- ЖДБ нь одоо байгаа 7 (а), 504, микро зээлийн үндсэн төлбөр, хүү, шимтгэлийг зургаан сарын хугацаанд автоматаар төлнө.
- ЖДБ нь 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс өмнө шинээр олгосон 7 (a), 504, микро зээлийн үндсэн төлбөр, хүү, шимтгэлийг автоматаар төлнө.
- 7 (a) хөтөлбөр нь 5,000,000 ам.доллар хүртэлх зээлийг АНУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг жижиг бизнесүүдэд зээл олгох эрх бүхий байгууллагаар дамжуулан олгодог зээлийн хөтөлбөр юм. Дараах төрлийн үйл ажиллагаанд зориулж зээл хүсэх боломжтой: 1) эргэлтийн хөрөнгө бий болгох 2) өргөтгөл /засвар 3) шинээр барилга барих 4) газар, барилга байгууламж худалдаж авах, тоног төхөөрөмж, эд анги худалдаж авах 5) түрээсийн байрны засвар 6) өрийг дахин санхүүжүүлэх, улирлын чанартай зээлийн эргэн төлөлт хийх, бараа материал худалдан авах эсвэл бизнесээ шинээр эхлүүлэх зэрэг олон төрөлтэй.
- Экспресс зээлийн хөтөлбөр нь 350,000 доллар хүртэлх зээлийг 7 жилээс дээшгүй хугацаагаар олгодог. Зээлийн өргөдлийг 36 цагийн дотор зөвшөөрөх эсвэл татгалзах шийдвэрийг гаргадаг. Зээлийн ашиглалт нь стандарт 7 (а) зээлийн нөхцөлтэй адил.
- Community Advantage зээлийн туршилтын хөтөлбөр нь нийгмийн эмзэг хэсгийн жижиг бизнесүүдэд олгодог зээлийн хөтөлбөр юм. Зээлийн дээд хэмжээ нь 250,000 ам.доллар. Зээлийн ашиглалт нь стандарт 7 (а) зээлийн нөхцөлтэй адил байна.
- 504 зээлийн хөтөлбөр нь эдийн засгийн хөгжил, ажлын байрыг бий болгох, эсвэл хадгалах боломжийг дэмжих зорилготой.
- Микро зээлийн хөтөлбөр нь ашгийн бус зээлийн байгууллагуудаар дамжуулж зах зээлд зээл олгодог. Зээлийн зарцуулалтад эргэлтийн хөрөнгө, бараа материал татах, машин тоног төхөөрөмж, эд хогшил (үүнд үл хөдлөх хөрөнгө орохгүй) орно. Зээлийн хамгийн дээд хэмжээ нь 50,000 ам.доллар бол дундаж хэмжээ нь 14,000 ам.доллар байдаг байна.
Сүүлд шинэчилсэн: 2020 оны 4 сарын 28